Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 3-р сарын 1 ᠋дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024 оны 3-р сарын 1 ᠋дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2024-03-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2024 оны 3-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -4.3-8.7 градус хүйтэн, бусад сумдад -9.2-13.4 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тоорой, Алтайд 9, Шаргад 8, Халиунд 7, Бигэр, Даривт 6, Хөхморьтод 5 градус дулаан, бусад сумдад –1 градус хүйтнээс 3 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэрт -33, Гуулинд -30, Жаргаланд -28, Тоорой, Тайширт -27, Дарив, Эрдэнэд -26, Цогт, Бугатад -25, Халиунд -23 градус хүйтэн, бусад сумдад -15-21 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -1-6 градус хүйтэн, бусад нутгаар -7-14 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 31, Халиунд 30, Даривт 28, Бигэрт 26,
Баян-Уул, Тонхил, Цээлд 23, Эрдэнэ, Есөнбулагт 22, Бугат, Хөхморьт, Чандманьд 21 градус дулаан, бусад нутгаар 10-20 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Дэлгэрт -35, Гуулинд -34, Цогтод -30, Бугат, Тайшир, Жаргаланд -29, Дарив, Эрдэнэ, Тонхилд -28 градус хүйтэн, бусад сумдад -18-26 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд Есөнбулагт 0.2 мм, Чандмань, Цогтод 0.0 мм хур тунадас орсон. Бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугат, Тонхилд 17 м/с, Алтай, Даривт 14 м/с, Хөхморьт, Цогт, Чандмань, Шарга сумдад 12 м/с хүрч цасан шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж сайн.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдол энэ арав хоногт мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Цасны мэдээ: 2024 оны 3-р сарын 11-ний байдлаар сумын төвд хийсэн хээрийн цасны хэмжилтээр Дэлгэрт 6 см, Гуулин᠋д 5 см, Тайширт 3 см, Цогтод 1 см, Есөнбулагт 0 см зузаан цастай, 4-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Дэлгэрт 0.21 г/см3, Гуулинд 0.20 г/см3, Тайширт 0.19 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 20 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Говь-Алтайн Тайширт цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. Говь-Алтайн Алтай, Цогт, Дэлгэр сумдад цагаанаар зудархуу байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /